Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудыгн нэгийн талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна. Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсч тормоз гишгэх үед:
- Хөдөлгүүр салганаж чичрэх, нормаль унах
- Доголдох, унтрах
- Хөдөлгүүрийн асалт удааширч, стартер давтан даруулах зэрэг шинжүүд илэрч байна уу?
- Тэгвэл хөдөлгүүрийн холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч, коллектор зэрэг эд ангиуд бохирдсон үед дээрх бэрхшээл тулгардаг.
Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг. Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой. Харин цахилгаан холимгийн хаалттай бол тохируулга шаардлагатай байдаг тул заавал мэргэжлийн газарт цэвэрлүүлээрэй (дэлгэрэнгүй унших ЭНД)