Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаал, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгааралсан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгах үйл ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын 2 талаар, Доржийн гудамж дагуу замын 2 талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох 2 тулгуурт байгууламж, 170 хаяг хаягын байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид 4 буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.
Байгууллага, Аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг, хаягийн байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.