Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд түймэр гарсныг цурманд оруулсан талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус сумын Төгөл багийн “Дотор мөс” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр буюу 16-ны 09:24 цагт ирж, орон нутгийн иргэд тухайн өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Гал түймэрт 1 км урттай, 300 метрийн өргөнтэй талбай өртсөн гэлээ.
Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км зайтай Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газарт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн тухай дуудлага 15-ны 20:13 цагт хүлээн ирж, Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.
Харин Чандмань-Өндөр сумаас 50 км зайтай Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газарт гарсан ойн түймрийг нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Өчигдөр 17:24 цагт ирсэн түймрийн дуудлагаар орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 17-ны 00:20 цагт цурманд оруулаад байгаа аж. Гал түймэрт 5 га талбай өртжээ.