Улс орны хямралд ард түмэн л
буруутай. Ард түмэн нь ядуу байгаа учраас улс орон ч ядуу байх нь ойлгомжтой.
Тиймээс ард түмнээ баян болгохын тулд эхлээд улс орноо хөрөнгөжүүлэх арга замыг
манай дээдчүүд олсон бололтой юм. Ямар арга зам вэ гэдгийг нуршиж,
тайлбарлалтгүйгээр ойлгочихсон байх.
\”… Алхавал торгоно, зогсвол торгоно.
Хурдан явбал торгоно, худалдаа наймаа хийвэл торгоно. Хууль зөрчвөл торгоно,
хууль зөрчөөгүй байсан ч торгоно…” ерөөсөө л торгоно гэсэн үгээр л ард иргэдээ
шувтарч, улс орноо хөрөнгөжүүлэх арга замыг олж.
Чи
Монгол Улсад амьдарч л байгаа бол \”торгоно” гэсэн арга замыг туушдаа дэмжиж,
амьдрал хэцүү байсан ч шүд зуун ажиллах хэрэгтэй. Хоногийн хоолгүй байх,
автобусны мөнгөөр тасарсан зэргээр дээрх арга замыг хэрэгжүүлэхэд саад болох
учиргүй. Хэрвээ саад учруулбал мөн л торгоно. Ингээд бодохоор иргэд ядуу ч улс
орныг хөрөнгөжүүлэх хэмжээнд байгаа нь үнэхээр гайхамшигтай юм шүү.
Манай
шилдэг удирдагчид үүнийг л олоод харчихаж. Тэдэнд улс төр хийж, гадны зээл
тусламж горьдож тархи толгойгоо өвтгөх шаардлага алга. \”Торгоно” гэдэг ганцхан
шийдвэрээр улсыг иргэдээр нь тэжээлгээд байж болох нь байна шүү дээ. Энэ ч бас
гайхамшигтай ухаан. Манай дээдчүүдийн ухааныг гадны улс оронд ч бишрэн шүтдэг
гэх юм билээ. 50 сая гаруй малтай, хөрсөн дороо эрдэс, баялагтай, өргөн уудам
газар нутагтаа байж 3 сая хүрэхгүй ард иргэдээ ядуу амьдруулна гэдэг л гадны
удирдагчдын толгойд бууж өгөхгүй ухаан байдаг бололтой юм.
Уг нь танана, хэмнэнэ, илүү зардлыг
тэвчинэ гэсэн бодлогыг өнгөрсөн жил баримталж ажилласан. Гэвч нэг их үр дүнд
хүрсэнгүй. Хүүхэд бүрт олгодог халамжийн 20 мянган төгрөг, оюутны 70 мянган
төгрөг, одонтой ээжүүдийн жилд ганц удаа авдаг тэтгэмж, ахмад настнуудын
тэтгэвэр зэргийг бууруулж чадсан. Энэ бол маш том хэмнэлт. Тэдэнд л илүү зүйл
зарцуулаад байсан юм шиг байгаа юм. Гэвч төрийн захиргааны удирдлагуудын хоол,
унаа, утасны зардал, томилолт, бусад … зэргийн зардал огцом өссөнөөс болоод
өмнөх жилүүдээс онцын ялгаа гарсангүй. Танаж, хэмнэсэн хэрнээ л улсын төсөв
алдагдалтай гарчихлаа. Тиймээс дээрх танах, хэмнэх, илүү зардлыг тэвчих
бодлогоо үргэлжлүүлээд дээр нь торгох арга замыг нэмж хэрэгжүүлэхээр болж байна
гэж харагдаж байна.
Өөрөөр хэлбэл иргэд авдаг хэдээ хасуулаад дээрээс
торгууль төлөх хэмжээнд хүрч байж л улс орноо хөрөнгөжүүлэх нь дээ.
Амар