Дуучин Э.Минжинсор хоёр ихэр охинтойгоо эх орондоо иржээ. Эх орондоо эргэн ирж, амьдралаа дахин төвхнүүлж буй дуучин бүсгүй нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ өнгөрсөн амьдралынхаа талаар товч ярьжээ. Тэрээр алс хол Америк улсыг зорин “New York-д очоод яагаад гацаад найман жил болчихсон бэ гэхээр хамгийн анх 1999 онд би чинь Seatle-д сурахаар коллежид явсан юм. Тэгээд тэрийгээ болиод монголдоо уран бүтээлээрээ дагнаад байж байгаад New York-руу ирж очдог байсан. Тэгсэн чинь хоёр ихэр охин New York-д гаргаад, тэнд бүх вакцин энэ тэрийг нь тариулж дуусгаад зургаа, долоон нас хүргэж байгаа ирсэн” хэмээжээ.
Дуучин бүсгүй одоо уран бүтээлдээ орохоор зэхэж байгаа гэнэ. Мөн “Minjinsor Talent Production” хэмээх продакшнтай болсон бөгөөд завгүй захирал бүсгүй бүх төрлийн сургалт явуулан авьяасыг хөгжүүлэхээр шийджээ. Тэр ч бүү хэл Минжээ хуучин хамтрагч Э.Номин-эрдэнэтэйгээ эргэн нэгдэж, хамтдаа уран бүтээл хийхээр ярилцаж байгаа гэнэ.