Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын замын хойд талын 13 давхар орон сууцны барилгын 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлагын дагуу хоёр тасаг галыг унтраахаар ажиллаж байгааг мэдээлсэн билээ.
Галыг унтраасан эсэхийг НОБГ-аас тодруулахад “Галыг 13:35 цагт бүрэн унтраасан. Одоогийн байдлаар галын улмаас хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй байна. 8 давхрын нэг айл л галд өртсөн” гэв.