Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг
иргэд янз бүрээр л хүлээн авч байна. Харин цахим ертөнцөд тус хуулийг \”тэд
торгоно л гэсэн бол торгоно” хэмээн нэрлээд байгаа юм. Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж
байгаа хууль учраас сайн мууг ярихад эрт. Гэхдээ торгох тухай заалтууд их
учраас \”торгодог” хууль хэмээн нэрлэвэл ойлгомжтой гэх саналууд ч гарах болоод
байна.
Яахав хүн алдаа гаргасан бол торгодог юм байгаа биз.
Харин \”алдаа гаргаагүй бол яах уу” гэдэг бодол төрөөд болдоггүй. Ер нь 100
онооноосоо хасуулахгүйгээр нэг, хоёр гурван жил яваад байвал татвараас
чөлөөлөх, эсвэл \”Соёлч жолооч” гэсэн өргөмжлөл, дурсгамж зэрэг өгдөг бол гоё тээ.
Байнга торгоно, шийтгэнэ гэж дарамталж байхаар шагнана,
урамшуулна гээд ганц ч болов чихэнд чимэгтэй заалт байвал иргэд \”торгодог”
хуулийг арай л нааштай хүлээн авах болов уу гэж бодогдох юм.