Хятадын төрийн өндөр албан тушаалтан хахууль авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сун Шэнцай 27 сая ам.долларын хахууль авч, 2002-2017 оны хооронд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар Ши Жиньпиний компанит ажлын зорилго нь түүний өрсөлдөгчдийг байхгүй болгох юм гэнэ.
Мөн өмнө нь БНХАУ-ын Шанши хотын орлогч дарга Жан Жоншэн 1 тэрбум гаруй юаний хахууль авсан, түүнчлэн 130 сая юанийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан зэрэг үндэслэлээр цаазын ял сонссон тухай мэдээлсэн билээ.
Асар хурдацтай хөгжиж буй Хятад улсын Чонгкинг хотын дарга асан, хамгийн ирээдүйтэй улс төрчдийн нэг гэж нэрлэгддэг байсан Сун Шэнцай, нүүрсний орд бүхий хотын “загалмайлсан эцэг” Жан Жоншэн нар Ерөнхийлөгч Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажилд ийнхүү өртөөд байна.