Холливудын нэрт жүжигчин Даниэл Крэйгтэй гэрлэсэн Рэчел Вайсц хөл хүндтэй болсноо зарлажээ. Рэчел Вайсц нь 11 настай хүүтэй, Даниэл Крэйг нь 25 настай охинтой аж. “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа жүжигчин бүсгүй “Удахгүй та бүхэнд харуулах болно оо. Даниэл бид хоёр маш их баяртай байгаа” гэсэн байна. Тэд 2011 онд Нью-Йорк хотноо хуримаа хийж байжээ. Хосууд одоогоор хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байгаа гэнэ.
Оскарын шагналт жүжигчин бүсгүй зохиолч Наоми Элдерманы зохиолоос сэдэвлэсэн “Disobedience” киног өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон бөгөөд одоогоор кино сурталчилгааны ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Орчуулсан Б.Болормаа