сайдаас гадна долоон дэд сайдыг томилоход АН-ын хүчин мөхөсдөж байгааг өнөөдөр
ч тодорхой болоогүй нэрсээс харж болно. АН дотроо хэтэрхий олон фракцтай.
Фракцуудын тэмцэл эдгээр албан тушаалууд дээр их байгаа учраас тас хийсэн
шийдвэр гаргах эрх мэдэлтэй дарга АН-д алга гэж харагдаж байна. Мөн гай газар
дороос, гахай модон дотроос гэгчээр АН-ын фракцын тулаан дундуур МАХН-ын байр
суурь чихэлдснээс болоод улс төрийн ажилд ихээхэн түгжил үүсгээд байгаа юм.
Ямартай ч
наймдугаар сарын сүүлээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газар орж
ажиллах сайд, дэд сайдуудын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын дарга,
АН-ын дарга З.Энхболдын санал болгосон таван хүнээс гурав хүн нь олонхийн
дэмжлэгийг авсан хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Л.Эрхэмбаяр мэдээллээ. Тодруулбал, Д.Цэрэнчунт, Н.Мөнхдаш, Ч.Батцогт нарын
гурван хүнийг Гүйцэтгэх зөвлөл дэд сайдад дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Тэгвэл гадуур \”Цагаан
шонхор”-ын Ч.Энхтайван, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарыг дэд сайдад
дэвшүүлсэн боловч дэмжлэг авсангүй гэх мэдээлэл байна. Харин энэ мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг
гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үгүйсгэж \”хэвлэлээр худал мэдээлэл цацагдаж байна” гэсэн
тайлбарыг өгсөн байна.
Ами