Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 42-44 хэм, бусад хэсгээр 33-35 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.