Бид барилгын материалаа дотооддоо
үйлдвэрлэдэг боллоо. Энэ бол маш том амжилт. Ганцхан жилийн өмнө барилгын
материалын хувьд гадны улс орноос 100 хувь хамааралтай байсан Монгол Улс өөрийн
нөөц бололцоонд тулгуурлан өөрсдөө үйлдвэрлэгч орон болж чадаж байгааг амжилт
гэж хэлэхээс ч аргагүй. Барилгын гол материал болох цементээр эх орны
үйлдвэрлэлээр бүрэн хангах боллоо. Үүнтэй холбоотойгоор гадны улсаас зөөх
цементний хэмжээ ч мэдэгдэхүйц буурсан байна.
Тодруулбал, өнгөрсөн 2015 онд цементийн нийт импорт 46 хувь
буюу 42 сая ам.доллараар буурч, эсрэгээрээ энэ хэмжээний хөрөнгө дотооддоо үлдэж
чаджээ. Үүнээс гадна бид анх удаа 688 мянган ам.долларын цементийг экспортолсон
байна. Өөрөөр хэлбэл Монголд үйлдвэрлэж буй цементээр дотоодоо хангаад
зогсохгүй цаашид экспортлоод явах бүрэн боломжтой гэдгийг мэдэрлээ.
Цементнээс гадна үхрийн махны импорт
40 хувь буюу 43 мянган ам.доллар, зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мянган
ам.доллараар буурч, эх орондоо шингэсэн байна.
А.Аюуш