Хойд солонгосын тэргүүн Ким Чен Ын Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьснаар хоёр орны хоорондох сөргөлдөөнд эцэс тавина гэж мэдэгдсэн талаар, өмнөд солонгосын төлөөлөгчид хэлсэнийг РИА «Новости» иш татжээ.
“Би хоёр орны хоорондох сөргөлдөөнд эцэс тавихаар ирсэн””-гэж Ким Чен Ын-ы хэлсэн үгийг иш татан Өмнөд Солонгосын тэргүүн хоёр солонгосын хооронд болсон дээд хэмжээний эхний уулзалтын дараа танилцууллаа. БНАСАУ-ын тэргүүн Бүгд найрамдах Солонгос Улсын тэргүүн Мун Жэ Ин-д ойр ойрхон уулзаж байхыг санал болгосон.
“Тэгэхээр ойр ойрхон уулзацгааж байя. Тэгээд хүссэн сайхан ертөнцийг бүтээе”-гэж Ким Чен Ын-ы үгийг өмнөд солонгосын ерөнхийлөгч иш татан танилцууллаа. Үдийн хоолны завсарлагаар Ким Чен Ын өөрийн лимузингээр Бүгд Найрамдах Солонгос улсын нутгийг орхин хамгаалагчидын хамт буцлаа.
Дээд хэмжээний уулзалтын үеэр улсын тэргүүнүүд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр орны хоорондын харьцааг сайжруулах ирээдүй, түүнчлэн нэгдэх боломжийн талаархи асуудлуудыг хэлэлцсэн юм. Хэлэлцээрийн үр дүнгээр хоёр тал зөвшилцөлд хүрч гарын үсэг зурлаа.
Ц.Пүрэвдорж