Жүжигчин Ч.Очгэрэл “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон. Харин түүнийг үзэгчид “Содура”-ын дүрээр хамгийн сайн таньдаг. Саяхан үзэгчдийн хүртээл болсон “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн Ч.Очгэрэл “Алдарт эх” болжээ. Жүжигчин бүсгүй одоо 30 настай гэнэ. Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо” Миний үеийн хүмүүс харьцангуй их зоримог болсон байна. Олон хүүхдээс аз жаргал авдаг болсон. Эмэгтэй хүн нэг, хоёр хүүхэд гаргаад ирэхээр эмэгтэй хүний амьдрал их өөрчлөлт ордог. Ганц байгаа ертөнцийг хоёр гурав хуваах болдог тэр үед их өөрчлөлт мэдрэгдэж байсан. Одоо бол жигжидрээд гайгүй болж байна. Хоёр охин хоёр хүүтэй. Нас залуу байгаа болохоор цаашид бурханы бэлгийг цаашид гэсэн хүлээж авна” гэдгийг хэлж байсан юм.