Захиргаадалт дээд зэргээр хэрэгждэг Хойд
Солонгост шартуулдаггүй архи бүтээсэн байна. Үүнийг гаднынхан Ким Чен Уны
тушаал хэмээн хошигноцгоож байна. Ямартай ч, тус улсад \”амьдралыг тэтгэгч”
хэмээдэг хүн орхоодойтой шинэ архи бүтээсэн бөгөөд энэхүү архи шартуулдаггүй
байна. Шарталттай эртнээс тэмцэж ирсэн Хойд Солонгос энэ асуудлыг шийдвэрлэх
гарцыг эрж хайсны эцэст ийм арга олжээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс шартуулдаггүй
хэмээн мэдэгдэхийн сацуу хүн орхоодойтой энэ архинд орсон бага зэргийн сахарын найрлага
нь архины гашуун амтыг дарсан хэмээв.
Түүнчлэн архины найрлаганд будааны цардуул орсон бөгөөд глюкоз их хэмжээгээр
агуулдаг будааны цардуул архийг улам тааламжит амттай болгосон гэнэ.
Нинж