Хүн худалдаалдаг байсан гэмт
бүлэглэлийн сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Гэмт этгээдүүд Монгол
Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотод аваачиж, зочид буудал,
массажны газруудад ажиллуулж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байжээ.
Ингэхдээ хохирогчдын тийзийг
Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж,
улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан өгдөг байж.
2015 оны гуравдугаар сараас хойш гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг хил
давуулан худалдаалжээ.
Хохирогчдыг \”өндөр цалинтай ажилд оруулж өгнө” гэж
хууран авч явдаг байсан байна. Мөн охид бүсгүйчүүдийг зуучласны хөлсөнд 500
мянгаас, 2 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн
байгууллага тогтоогоод байгаа аж.
Хохирогчид 1983-1996 онынх
байсан нь тогтоогдсон бөгөөд гэмт этгээдийг Малайз улс руу буцах үед нь
цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж баривчилсан байна.
Амар