Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын хууль эрх зүйн болоод бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ойлголт өгч, мэдээлэл хүргэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа сэтгүүлчдийн оролцоо чухал байдаг. Энэ утгаар нь нийгмийн даатгалын байгууллагаас сэтгүүлчдэд зориулсан тусгай сургалтыг уламжлал болгон зохион байгуулж, шинэ тутам батлагдсан хууль, журам, үйлчилгээний талаар мэдээлэл өгч хэвшсэн билээ.
Ээлжит сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар болон Азийн хөгжлийн банкны \”Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хамтран 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Нийгмийн даатгалын холбогдох албаныхан болон өдөр тутмын сонин, сэтгүүл, вэб сайт, телевизийн төлөөлөл 35 сэтгүүлч оролцов.
Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий ойлголт, нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт, нийгмийн даатгалын цахим үйлчилгээ, хилийн чанадааас цахимаар даатгуулах үйлчилгээ, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүл мэндийн даатгалын үндсэн ойлголт, зураглал, үйл ажиллагааны тойм, \”Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, даатгуулагчийн сэтгэл ханамжийн судалгаа, нийгмийн маркетингийн судалгааны үр дүн зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн ба бусад сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.