БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй \”Цахим эрүүл мэнд” төсөл Төв аймгийн эмнэлгүүдийг цахимжуулжээ. Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж, аймгийн нэгдсэн эмнэлэгт 410.6 сая төгрөгийн 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
Мөн уг төслийн хүрээнд улсын төв эмнэлэгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг дүүргийн эмнэлгүүдийг техник тоног төхөөрөмжөөр хангаж цахимжуулах аж.