Л.Гансүхэд анхан болон давж
заалдах шатны шүүхээс 4 жил 5 сарын хорих ял оноосон билээ. Шүүхийн энэхүү дүгнэлтийг Л.Гансүх эсэргүүцэж
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм. Гомдлыг анхан шатны шүүхээр дамжуулан өгдөг
журамтай.
Харин анхан шатны шүүх
Л.Гансүхийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Мэдэгдэлдээ \”Л.Гансүх
нь гомдлоо бичээд хамгийн сүүлийн хуудас дээрээ гарын үсэг зурсан, мөн хоригдож
байгаа ангийн даргын гарын үсэг тамга тэмдэг байхгүй. Уг нь годмлын бүх хуудас дээр гарын үсэг
зурж, хоригдож буй ангийн даргын гарын үсэг, тамга дарагдсан байх ёстой” гэжээ.
Гэвч хуулинд энэ тухай огт
заагаагүй байдаг. Мөн ялын тогтоолыг хугацаа хожимдуулж өгснөөс болоод Дээд
шүүхэд хандах ёстой 14 хоногийн хугацаа нь дуусаад байна. Хуулинд байхгүй зүйл
ярьж гомдлыг хүлээн авалгүй, мөн он сарыг буруу бичиж, дээд шүүхэд хандах
хугацааг төөрөгдүүлсэнд миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа хэмээн Л.Гансүхийн
өмгөөлөгч нь ярьсан байна.
Л.Гансүх нь одоо ШШГЕГ-ын
харьяа хорих 415 дугаар ангид буюу бидний хэлдэгээр \”Мөнгөнморьт”-ын хорих
газар ял эдэлж байгаа юм.
Амар