УИХ-ын
чуулганы хуралдаанаар \”Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын
бүлэг завсарлага авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга \”Ийм
асуудлаас болоод л та нарыг огцрох ёстой гээд байгаа юм. Та нар намайг Г.Уянга
биш Чингэлтэйн 120 мянган иргэн гээд харчих л даа. Хүмүүсийг сонсохгүй байхаар
сүүлдээ эцэг эхийнхээ үгэнд орно байх гэж бодоод захидал бичлээ шүү дээ” гэв.
Харин Г.Уянга гишүүн дээрх
сэтгэгдэлд Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг \”Г.Уянга гишүүний хийж байгаа үйлдлийг залуучууд \”поп” гэдэг юм билээ. Миний аав 80 настай,
Баярцогтын аав бас 80 настай. Уянга гишүүн таны хажууд хийхээ хийчихээд
гавъяаны амралтаа авчихаад амарч байгаа. Та улстөрөө хийх бол энэ танхимдаа
ярь. Хань ижлээ алдаад ганцаараа сууж байгаа 80-тай өвгөн рүү битгий захидал
бич. 40-тэй хүүхэн 80-тай өвгөн рүү захиа бичээд байх юм. Одоо боль” гэлээ.