СУИС-аас төрөн гарсан хослон дуулаачдын нэгд зайлшгүй орох дуучид бол
Жавхлан Баясгалан хоёр юм. 2002 онд анх дуулж эхэлсэн цагаасаа үзэгчдийн
анхаарлыг татаж сонсголонтой хоолой, уянгалаг дуугаараа үзэгчдийг
байлдан дагуулж байсан гэхэд хилсдэхгүй биз. Нэгэн үед хамтран дуулж
явсан дуучид маань тус тусдаа уран бүтээл хийж байсан ч тэгэсгээд
урлагаасаа бага багаар хөндийрч эхэлсэн. Өдгөө сайхан гэр бүл зохион
өөрсдийнхөө хувийн амьдралыг хэрэндээ л сайхан авч яваа дуучид маань 13
жилийн дараа дахин хамтдаа уран бүтээл хийхээр болжээ. Тэдний уран
бүтээл тун удахгүй буюу сар шинийн баяраар үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон
гэдгийг дуулгахад таатай байна.