Б.Алтаншагай гэх охин хоёр дүү, өөрийн нялх охиныхоо хамтаар зуны байшинд зутруухан аж төрж байна. Түүний аав долоон жилийн өмнө хорт хавдрын улмаас нас баржээ. Энэ цаг үеэс хойш Б.Алтаншагай хоёр дүүгээ өсгөж, ар гэрээ авч явж байна. Саяхан нярайлсан болохоор ажил хийх боломжгүй. Хоёр дүүгийнхээ хүүхдийн мөнгө болон Тайваны сангаас өгдөг тэтгэмжээр л амьдарч байгаа гэдгээ хэллээ. Гэхдээ хэнээс ч гуйлгүйгээр өөрийн амьдралыг аваад явж буй ч энэ охинд туслах хүсэл маш ихээр төрж байна.
Дээрх бичлэгийг үзсэн олон залуус Б.Алтаншагайтай холбогдож, туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бүгдийн хариуд охин талархаж байгаагаа илэрхийлжээ. Б.Алтаншагай Төрийн банкны 101400239926 /данс эзэмшигч Б.Алтаншагай/ гэх ганц л данстай гэдгээ мөн уламжилжээ. Залуус мөнгөнөөс гадна эд материалаар туслах санаачлага гаргаад байгаа юм. Хэрвээ тэдэнтэй нэгдэхийг хүсвэл \”Б.Алтаншагай охинд туслая\” фейсбүүк группэд нэгдэж болох юм. Сайн сайхан дэлгэрэх болтугай.