• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 1 сарын 18
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    АТГ-аас Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

    АТГ-аас Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

    Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

    Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

    Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ

    Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ

    Битүүний өдөр амарч, II сарын 28-ний өдөрт шилжүүлж ажиллах саналыг ТА ДЭМЖИХ ҮҮ?

    Битүүний өдөр амарч, II сарын 28-ний өдөрт шилжүүлж ажиллах саналыг ТА ДЭМЖИХ ҮҮ?

    АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

    АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

    Өнгөрсөн онд ГЕГ-ын 63 байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан

    Өнгөрсөн онд ГЕГ-ын 63 байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан

    Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг албан хаагчдад хүлээлгэн өглөө

    Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг албан хаагчдад хүлээлгэн өглөө

    Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

    Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

    Хиймэл оюун ухаан ашиглаж 6800 хүүхэд англи хэл сурах боломж бүрдлээ

    Хиймэл оюун ухаан ашиглаж 6800 хүүхэд англи хэл сурах боломж бүрдлээ

  • Улс төр
    Хятадын газрын тос компани нийлүүлэлтээ нэмнэ гэжээ

    Хятадын газрын тос компани нийлүүлэлтээ нэмнэ гэжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

    АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ

    АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ

    Н.Учрал: Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Н.Учрал: Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж байна

    “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж байна

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэхийн төлөө ажиллана

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэхийн төлөө ажиллана

    Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

    Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан

    Э.Бат-Амгалан: Надад хотын дарга болох ямар нэгэн санаа байхгүй

    Э.Бат-Амгалан: Надад хотын дарга болох ямар нэгэн санаа байхгүй

    Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн, баталлаа

    Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн, баталлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс $2.1 тэрбум буюу 72.5%-аар өсжээ

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Манж Монголыг өөрийн “колони” орон гэж нэрлэж байгаагүй

    Манж Монголыг өөрийн “колони” орон гэж нэрлэж байгаагүй

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    Нохойн орон

    Нохойн орон

  • Дэлхий дахинд
    Юн Сок Ёль мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр 5 жилийн хорих ял сонслоо

    Юн Сок Ёль мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр 5 жилийн хорих ял сонслоо

    АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

    АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

    Иранд “Starlink” үнэгүй боллоо

    Иранд “Starlink” үнэгүй боллоо

    Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн АНХААРАЛД

    Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн АНХААРАЛД

    Илон Маск: Тэтгэврийн хуримтлал ойрын ирээдүйд хэрэггүй болно

    Илон Маск: Тэтгэврийн хуримтлал ойрын ирээдүйд хэрэггүй болно

    Трамп Ирантай худалдаа хийдэг орнуудад 25 хувийн татвар ногдуулна гэв

    Трамп Ирантай худалдаа хийдэг орнуудад 25 хувийн татвар ногдуулна гэв

    Эсэргүүцлийн жагсаалд АНУ оролцвол хариу арга хэмжээ авахаа Ираны тал анхаарууллаа

    Эсэргүүцлийн жагсаалд АНУ оролцвол хариу арга хэмжээ авахаа Ираны тал анхаарууллаа

    Цагаан ордны эмч Трампын шинжилгээний хариуг танилцуулжээ

    Трамп Кубыг оройтохоосоо өмнө тохиролцох хэрэгтэй гэв

    Иранд иргэдийн эсэргүүцэл эрчимжиж, орон даяар интернэт сүлжээг таслахад хүрчээ

    Иранд иргэдийн эсэргүүцэл эрчимжиж, орон даяар интернэт сүлжээг таслахад хүрчээ

  • Эрүүл мэнд
    Айраг лактоз задлах ферментийн нийлэгжилтийг сэргээх чадвартай

    Айраг лактоз задлах ферментийн нийлэгжилтийг сэргээх чадвартай

    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг  нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ХӨСҮТ шинэ үеийн генийн дараалал тогтоох NGS тоног төхөөрөмжийг суурилуулжээ

    ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

    Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    СБД-ийн Нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Вакум мэс заслын өрөө”-тэй боллоо

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Трамп: Диддид өршөөл үзүүлэх боломжгүй

    Трамп: Диддид өршөөл үзүүлэх боломжгүй

    Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

    Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна

    “Нуугдаад гарч ирэх” тоглоом яагаад хүүхдийн тархийг ухаалаг болгодог вэ?

    “Нуугдаад гарч ирэх” тоглоом яагаад хүүхдийн тархийг ухаалаг болгодог вэ?

    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Гэртээ хүмүүжээгүй хүүхэд нийгэмд гараад ч хүмүүжихгүй

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

No Result
View All Result

Ц.Дашдондов: Чөлөөт хэвлэл эрхэлнэ гэдэг аймхай хүний дурлах ажил ердөө ч биш

by
2018-05-03 10:33
in Ярилцлага
0
Ц.Дашдондов: Чөлөөт хэвлэл эрхэлнэ гэдэг аймхай хүний дурлах ажил ердөө ч биш
SHARETWEET

Дэлхий нийт хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, МНСЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

–Хэвлэлийн эрх чөлөө¬ний өдөр гээд сэтгүүлч бид баярлаж цэнгэх бус, би хэн бэ гэдгээ эргэцүүлмээр. Сэтгүүлч хүнд ямар шинж чанар шингэсэн байгаасай гэж та боддог вэ?

-Сэтгүүлч хүнд шонхрын эр зориг, бүргэдийн холч хурц хараа, барын бадрангуй дүүлэлт, чонын цоглог шинж, загасны соргог мэдрэмж чухал. Сэтгүүлч гэдэг өндөр алдар хүндийг өргөн түмнээс хүртээх болохоос бус өөрөө өөртөө өгчихгүй. Сэтгүүлч гэмээ нь гангаар бүтсэн хүн биш. Бусдын л адил бодгаль.Тийм болохоор хүн шиг л хүн байх учиртай. Онгирч, оодроод, онцгойрох гээд байх хэрэггүй. Хамгийн гол нь хүнлэг байх. Өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэлтэй байх. Чөлөөт хэвлэлийн зам хүний чанар шалгах хүнд бэрх зам. Хэний ч тухай бичлээ гэсэн энэ чинь миний л адил хүн гэдгийг бодолцох ёстой. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэгчлэн өөртэйгээ жишиж харьцуулж хайрлаж өрөвдөх чанараа хаяж гээж ердөө болохгүй. Шүүмжилж байгаа нь энэ гэж доромжлоод л, илчилж байгаа нь энэ гэж гүтгээд л, эрэн сурвал¬жилж байгаа нь энэ гэж ул ша¬гайгайгаад байх хэрэг¬гүй. Хүний дутагдлыг хэлэхдээ хэлдэг л ёсоор нь хэлнэ үү гэхээс хэтрүүлж, дав¬салж, дайрч гутааж яавч таарахгүй. Юухан дээр ч голч алдалгүй, зөв чиг баримжаатай, зарчимч чин шударга байх учиртай.

–Тэгвэл чөлөөт хэвлэл ямар байх ёстой юм бэ?

-Даян дэлхийд даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу charter for a free press: Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард л гэсэн үг (A free press means a free people) хэмээн яс томъёолдгоор барахгүй яг ингэж эхэлдэг. Үүнээс үзэхэд чөлөөт хэвлэл гэдэг нь дан эрх мэдэлтэн юмуу дарга, сайдынх биш байх нь ээ.
Хүн өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс дуу авиа… гэх зэрэг ер нь боломжтой бүхий л арга хэлбэрээр чөлөөтэй ил тод илэрхийлэх эрхтэй. Үүнд улсын хил хязгаар ч хамааралгүй. Чөлөөт хэвлэл, чөлөөт үг хэлэлт, чөлөөт саналага, сэтгэлгээ (free press, free speech, free spirit)энэ гурвыг цогц байдлаар хамтад нь харилцан нягт уялдаатай авч үзэж ажил хэрэг болгохыг чухалчилдаг.
Ингэж чадсан цагт өнөө бидний хүсч мөрөөдөж, зорьж тэмүүлж буй чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь сая жинхэнэ утгаараа (in genuine sense) бодит биеллээ олно. Чөлөөт хэвлэл эрхлэж, хэвлэлийн эрх чөлөөг эдлэх тал дээр томоохон тоглолт хийх гол эзэд, шийдвэрлэх субъект нь чөлөөт сэтгүүлч буюу free lance-ууд хийгээд мэргэжлийн сэтгүүлчид (professional journalist). Чөлөөт хэвлэлийн шавыг тавьж, шанг татсан анхдагчдын дотор С.Амарсанаа, Нанж Лхагва, Ц.Балдорж, Г.Аким, Санжаасүрэнгийн Баяраа, Б.Баабар (Батбаяр.Б)….. гэх мэт олон хүн од мичид мэт гялалзаж байлаа. Нэг үе “Хөх толбо”-ын Б.Эрдэнэбаатар, “Халуун хөнжил”,”Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх, “Хүмүүс” сонины Р.Хадбаатар, “Ноцтой мэдээ”-гийн Б.Галсансүх, “Маш нууц”-ын О.Чинбаяр, “Шар сонин”-ны Б.Одгэрэл, Д.Болд-Хуяг, “Үг” сонины Ч.Чулуунбаатар, Д.Цэрэн, Б.Цэнддоо, “Дээдсийн хүрээлэн”-гийн Г.Санчир,”Толь”-ийн Д.Төрмөнх, Н.Билгүүн, “Үндэсний дэвшил”-ийн Х.Дашзэвэг …… гэхчилэн яригддаг байв. Мягмарсүрэн, Сандагдорж, Гангаа гэсэн Жамбал гуайн жавхаа төгөлдөр гал цогт гурван хүү чөлөөт хэвлэлийн түүчээлэх бат торгон жолоог атгалцаж баларшгүй тод мөр үлдээв.

–Та цааш нь нэрлэ дээ, өөр ямар сэтгүүлчид байна?

-Гандан бууршгүй сэтгүүлчийн давхианд Галсангийн Жамъяан дээгүүр жаалсан хэвээрээ. Дан.Жамьяан ч гэсэн данагар сэтгүүлч. Сүүлийн үед сэтгүүлч Л.Бат-Цэнгэл эрдэм оюуны туурвил бүтээлийг таниулах тал дээр илт дадаж, ихэд зүгширч, гойд гаршиж байна гээч. Эдгээрт мартаж, санахын зоргоор алмай хандах нь алдас. Чамбай нийт¬лэлчийн тоонд Чинагийн Гал¬санг дурдалгүй болохгүй. “Хүнийг амьдад нь анхаараагүй байж үхсэн хойно нь сүрхий үнэлдэг дүр эсгэх юм. Ингээд бодохоор үхсэн нь ч дээр юмуу” гэж хэлсэн байна лээ.Тэгж ярьдаг сэтгүүлчийг тэнхээлэг гэхээс өөрөөр яах вэ дээ.Баабар (Батбаяр)-ыг шинэ цагийн сэтгүүл зүй дэх содон үзэгдэл, сонин фигур, жижиг гэмээргүй жинхэнэ феномен гэлтэй. Тэр юухны ч тухай бичсэн яаж уншуулах арга эвийг аятайхан сүвэг¬чилчихнэ. Архи хэмээх эрсдэлт идээний эерэг, сөрөг талыг өгүүлэхдээ ч “Архи уух сайхан” гэж гарчиглах зэргээр. Яахаараа ингэж хэлдэг билээ хэмээн бодогдохоор. Тэгсэн мөртлөө ямарч болсон хүн уншихтай болгочиж байгаа юм даа. Уншсаны шим, ухаарлын чансааг Чулуунбатын Эрдэнээс эрэхэд ол¬до¬но. Сэтгэл-Зүйн сургалт, онол, шүүмж, судлалыг М.Зулькафиль түүний хамтран зүтгэгчидгүйгээр төсөөлшгүй.
Б.Пүрэвдаш, Т.Баасансүрэн, Д.Цэдэн-Иш, Б.Ганболд, С.Батбаатар, До.Цэнджав, Ү.Хүрэлбаатар, Д.Заяабат…. нарыг сэтгүүлчдийн өргөө гэрийн багана, өнөр бүлийн түшиг гэлтэй. Хүнийг харж бус хамтарч танихын хав нүнжиг, шим шүлтийг Ц.Энхбат, Х.Наранжаргал, До.Чулуунбаатар нар дээр мэдэрсэн. Хотынхны сацуу хөдөөгөөс Дарханы Ө.Рагчаасүрэн, Дорнотын Б.Туяа, Эрдэнэтийн С.Шаравдорж, Сүхбаатарын Я.Түмэннаст, Хөвсгөлийн Ч.Пүрэвдорж гэхчилэн олон сайхан эрхэм санаанд байна санж.
Эмэгтэй сэтгүүлчдээс Д.Сарангэрэл, Б.Ганчимэг, Д.Оюунтуяа, С.Ононтуул Э.Дагиймаа, Б.Отгон, Д.Мөнгөндалай, Р.Гандиймаа, Д.Отгонбаяр, Ц.Цэцэгчулуун, У.Сарангэрэл, В.Сарантуяа, Ч.Үл-Олдох, Ч.Куланда, Г.Хишигсүрэн, Л.Мөнхбаясгалан, Э.Энэрэл, Г.Отгонжаргал Намдагийн Удвал, Нацагийн Дуламсүрэн, Б.Энхмарт нар хийгээд Балдоржийн маань ухаалаг хоёр охин өнөө цагийн сэтгүүл-зүйн өнгө зүс, гэрэл гэгээ нь болсоор. Тухайн үедээ Флагман (Vlagman) гэгдэж байсан толгой сонины хамгийн хэцүү нүүрийг хамтарч гаргаж байсан Намсрайн Шүрийнхээ нандин чанарыг би дээдэлдэг. Шинэ цагийн сэтгүүл-зүйг нэг үе чимж, чиглүүлцэн сүр жавхаа нэмж сүлж байсан эмэгтэй гэвэл Эрдэнэцогтын Сонинтогос байлаа. Түүнийг үүнээс наагуур үнэлэх ямар ч боломжгүй. Энэ тухай Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ярьж байгаа маань бараг ч зүй ёсны болов уу.

– Таныг МЧАСЭ-ийн Ерөнхийлөгч байх үед өөрийгөө “Олон улсын сэтгүүлч” гэж нэрлэдэг хэсэг хүн гарч ирсэн. Яагаад тэгсэн юм бэ?

– Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) өөрийн гишүүн байгууллагын гишүүдэд улсынх нь зүгээс уламжилж тодорхойлсныг үндэслэн International press Card буюу улс дундын хэвлэлийн үнэмлэх гэгчийг олгодог байсан. ОУСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхийлөгчийнх нь гарын үсэг бүхий уг үнэмлэхэд үүнийг эзэмшигч эзэн нь мэргэжлийн сэтгүүлч мөнийг нотлохын сацуу сэтгүүл-зүйн үйл ажиллагаа явуулахад нь холбогдох байгууллага, хүмүүс нааштайгаар хандаж тусалж байхыг хүссэн утга бүхий үг өгүүлбэр байдаг. Үүнийг нь манай гаригийн хамгийн түгээмэл хэлээр (“The undersigned certify that the holder is a professional journalist and request all authorities and members of the affiliated organisations of journalists to extend to the bearer every assistance and courtesy in the performance of his or her mission”, “Les soussignйscertifientque le porteurest un journalisteprofessionnel et prientLes autoritйs et les membres des organisations de journalistesaffiliйesd’accorder au porteur de la prйsentetouteI’aide et toutes les facilitйsutilesаI’accomplissement de sa mission” гэхчилэн илэрхийлж болох л доо.

– Би түрүүн асуусан, дахиад ч асуумаар байна. Сэтгүүлч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ, таны бодлоор?

-Миний бодлоор гэвэл хэн ч юу ч бодож иш мухаргүй, чиг зүггүй бурж болох. “Миний бодлоор” гэж ярих, ярихгүй юм гэж бий. Даан ялангуяа чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө сэлтийг миний бодлоор гэж ярих нь тийм ч зохимжтой бус. Учир нь Монголд угаас чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй. Тэгэхээр бусдаас сурахаас өөр замгүй. Хаанаас вэ гэдэг ч тодорхой. Ердөө л өрнөдөөс. Сэтгүүлч гэж хэнийг хэлэх тухай та асуусан. Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг Монголд хэрэгжүүлэгч гол эзэд, шийдвэрлэх субъектүүд нь та нар. Сэтгүүлч гэдгийг Journalist, pressman, (журналист, репортер, корреспондент, газетчик)… гэхчилэн хэдэн ч янзаар хэлж томьёолж болох ч эзэмшсэн мэргэжил нь эцсийн бүлэгт сэтгүүл-зүй, эрхэлдэг хөдөлмөр нь хэвлэл, мэдээлэл.
Хэвлэл, мэдээлэл мөнгө санхүүгийн хувьд биеэ даагаагүй цагт үйл ажиллагааны тал дээр бие даана гэж байхгүй.
Аnchor гэхүйц сор сэтгүүлч байхын сацуу адгийн оронцог (cur mongrel) сэтгүүлч ч байгаа. “Сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг, сархинаг гүзээтэйгээ нийлж тогоо дүүрдэг” гэгч энэ л дээ. Сэтгүүл-зүйн хүрээнд үе үе гялс, гялс гэсэн гэгээлэг зөв зүйтэй зүйл ч зөндөө. Саяхан дөрөвдүгээр сарын 29-нд МҮОНТВ-ээр хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах мэдээлэл, түүний эх сурвалжид хэрхэн хандах талаар орчин цагийн сэтгүүл-зүйн онол, аргачлалын дагуу тун голчтой ухаалаг зөв чиг хандлагаар ярьсан. Зүй нь ийм л байвал зүгээрсэн. Ер нь тэр оройн “Цагийн хүрд”-ийг хөтлөгч цоо шинэ уур амьсгал оруулчих шиг болсон шүү.
Хэвлэл, мэдээлэл мөнгө санхүүгийн хувьд биеэ даагаагүй цагт үйл ажиллагааны тал дээр бие даана гэж байхгүй (without financial independence, the press cannot be independent). Ёс зүйн хувьд өндөр дээд түвшний хэм хэмжээнд байх нь тэгш тэнцүү мэдээ, мэдээллийн гол гогцоо гэхүйц зангилаа зүйл мөн (High ethical standards are key to balanced reporting) гэхчлэнгээр тус бүр дээр нь тогтож тодотгож яриуштай. Тэгэхгүйгээр морин дэл дээгүүр оромдож гадилаж амарчлах гэвэл амбан явахгүй. Ахин сануулахад аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж философиор сэтгэдэг цаг.
Монголын сэтгүүл-зүйн өдгөө хаана байна, хаашаа явж байна, юу нь болж юу нь болохгүй байна. Цаашид хэрхэх тухай хэлж өгдөг онол, арга зүйн үндэслэлтэйгээр ул суурьтай зөвлөдөг ухаалаг мэргэжилтэн судлаачид үгүйлэгдээд ч байх шиг.
Сэтгүүлч гэж хэнийг хэлэх талаар таны тавьсан асуултад хувийн үүднээс хандах байдлаар миний бодоход гэхчлэн мэдэмхийрэхээс зайлсхийхдээ олж сүвэгчилсэн олз юугаа олонтойгоо хуваалцахад сэтгүүлч-Journalist (журналист) гэдгийг дэлхийд алдартай дэлгэр утгат том том толь бичигт: “Journalist 1. The writer of a journal, or diary; 2.One whose occupation is journalism; an editor, correspondent, or reporter of a newspaper; a newspaperman” ….. гэхчилэн томъёолдог.
Мөн тэр улс дундын үнэмлэхийг тус дэм болох зориулттай тусгай Help card жич дагалддаг байсан юм. Түүн дээр сэтгүүлчдэд амь дүйсэн аюул эгзэгт цаг мөчид дариу туслах үүрэг бүхий байгууллагууд тухайлбал АНУ-д төвтэй сэтгүүлчдийг хамгаалах хороо (committee to protect journalists),Швейцарт төвтэй улаан загалмайн халуун цэг шугам (Red cross hot line), Францад төвтэй хил хязгааргүй сурвалжлагчид (Reporters sans frontieres), Бельгид төвтэй ОУСХ, Англид төвтэй олон улсын өршөөх, цагаатгал, ял хэлтрүүлэх байгууллага (Amnesty International), Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд хамааралттай (Article 19) зэрэг чухал, чухал газар, байгууллагын нэр, хаяг утас нь байдаг. Миний үед нэг хэсэг сэтгүүлчдэд олгосон үнэмлэхийн учир, начир ийм. Тиймээс ч манайхан тэрүүнд хүндэтгэлтэй хандаж “би олон улсын сэтгүүлч” хэмээн өөрийгөө өндөрт өргөж ярьдаг байсан байх л даа. Тэгдэг нь ч буруу юу байх вэ.

–Тэгвэл сэтгүүл-зүй гэдгийг яг ёсоор нь юу гэж ойлгох вэ? 

Энд цээжний бангаар гөрөмгүй байна. Толгой эргүүлэхийн нэмэр. Тоймтойгоор нь толь бичигт л түшиглэе. Тэнд “Journalismn 1. The keeping of a journal; 2. The work of gathering news for, writing for, editing, or directing the publication of a newspaper or other periodical; 3. Journalistic writing; 4.Newspapers and magazines collectively” гэж бий. Сэтгүүл-Зүй гэхэд л Contemporary journalism, distinctive journalism, feisty journalism, envelope journalism, keynote journalism … гэхчилэн дэлхийн сэтгүүл-зүйд байдаг бараг бүх төрлийг бид Монголдоо сонгодог хийгээд элемент байдлаар бий болгов.Эдгээрийг чанар чансаат чамбай Сэтгүүл-Зүй (Quality Journalism), Хариуцлагатай Сэтгүүл-Зүй (responsibility (accountability) journalism), Ёс-Зүйтэй сэтгүүл-зүй(Ethical journalism), Эрэн сурвалжлах сэтгүүл-зүй(investigative journalism), Бие даасан хараат бус сэтгүүл-зүй(Independent journalism)…гэхчлэнгээр төрөлжүүлж болох.
Өндөр ур чадвар, өргөн мэдлэг, өвч бүрэн бат нут баримт дээр суурилахын сацуу иргэний болон улс төрийн зориг зүрх ч шаардагдах учраас “чөлөөт хэвлэл эрхэлнэ гэдэг аймхай хүний хийх ажил биш ээ” гэж хүртэл гарчиглаж байгаад бичиж байв. Гэхдээ би “Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” гэхчилэн зүгээр ч нэг хоосон цолуулчихаагүй л дээ. Зохих үндэс, нотолгоо ч байсан.
1991-2003 оныг хүртэл МЧАСЭ-ийн Ерөнхийлөгч байхдаа миний хэлдэг үг, хийдэг ажил, зорьдог зүйл маань ердөө л чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө байсан. Одоо эргээд бичсэн барьснаа бүртгэж үзэхэд мөн ч олон юм байна лээ дээ. Энэ бүхнийг эх үндэс болгож До. Чулуунбаатар Т.Баасансүрэн, Ц.Энхбат, Б.Галаарид,Ж.Батбаатар, Д.Заяабат, До.Цэнджав, Л.Норовсүрэн, Ө.Рагчаасүрэн, Ч.Чойсамба, Б.Билигт гэх мэтийн сэтгүүл-зүйн олон олон онолч мэргэд судлаачид намайгаа нааштайгаар үнэлэж цэгнэж бичсэн л дээ. Би чинь “чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” энээ, тэрээ гэж хэлүүлж зохих, зохих газраас цол өргөмжлөл ч хүртсэн. Ингээд өгөөч гэж би нэг ч хүнээс хүсээгүй, нэг л мэдэхэд ийм юм болсон.

– Тэр бүхэнд та яаж хандав?

-Хүндэтгэлтэй хандсан. Тэгэхгүй бол ёстой нөгөө бусдын тос шиг сэтгэлийг царцааж сүү шиг санааг нь ээдүүлсэн болох биз дээ. Хиймэл даруу царайлж, хийрхэж тэгж өвчигнөж яахан болох.

– Ингэхэд МСНЭ-ийн Их хурал нэг л онцгүй болчихов уу даа?

-Энд би хошуу дүрээд яах вэ дээ. Өөрсдөө учраа олох биз.Та сэтгүүл-зүй, сэтгүүлч, тэр ч байтугай байгууллагын хурлын тухайд хүртэл шалгаалаа. Би савыг тань хоосон буцаахгүйг хэрдээ хичээлээ. Гэвч сэдэв өргөн, санаа дэлгэр байх тул орхигдсон зүйлс олон байгаа нь лав. Түүний дутууг нөхөж дундуурыг дүүргэе гэвэл өмнө нь миний хэвлүүлсэн “Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой” (Calamusfortiorgladio) гэсэн цуврал номыг үзээрэй. Нэмж нэрлэхэд “Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого”, “Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл” гэсэн бэсрэгдүү ботиуд ч байгаа. Эрдэмтэн зохиолч, нэрт нийтлэлч Л.Түдэв миний тухай “Өөрөө ургасан царс”, “Үгээр зэвсэглэгч”… гэх зэргээр гарчиглаж байдгаад бичсэн байдаг. Хэвлэл мэдээллийн нэр томьёоны “Англи-монгол” авсаархан толь ч бий. Эдгээрийг олж үзвээс миний талаарх ойлголт, төсөөлөл тань тэлж дээрдэнэ.

– Та сэтгүүл-зүйгээс халиад толь зүй рүү орсон. Ингэхдээ ярвигтай хэцүү төрөл гэгддэг хэлц хэвшмэл хэллэг, өвөрмөц хэлцийг сонгожээ. Энэ сэдвээр хөөрөлдвөл болох уу?

-Том жижиг толь цуварч, нэг ёсондоо толь бичгийн даллага аваад байгаа өнөө цагт өвөрмөц хэлцийг илүүд үзэж сонгох нь зөв мэт санагдсан тул хатуугаас нь халгалгүйгээр тэрнийг голлож жижиг хийгээд дунд улмаар том гарынх гэхчлэнгээр толиудаа хэдэнтээ зэхэж хэвлүүлсэн. Гэсэн ч барагдашгүй баялаг, ширгэшгүй ундаргатай, шавхагдашгүй арвин алтан сант, ариун тансаг нэн нандин өв хэл соёлын төрөл гэвээс өвөрмөц хийгээд хэвшмэл хэлц хэллэг гэлтэй. Ийм болохоор нь илүүд үзэж ихэд гойдлож гоцлон сонирхож сонгосон.

– Таны бодлоор өвөрмөц хэлц гэж чухам юу вэ?

– Энэ асуултад би “миний бодлоор” гэж хариуламгүй байна. Тэгэхийн оронд харин хэд хэдэн лут хэл шинжээчийн хэлж, томъёолж, тодорхойлсныг эш татъя. “Хэлц нэгж бол хийсвэрлэн сэтгэхийн дээд эрэмбийн үзэгдэл мөн” гэж доктор, профессор Ж.Баянсан хэлсэн. Тэгвэл “Өвөрмөц хэлц, хэллэг нь юмс, үзэгдлийн учир шалтгааны шугаман бус холбогдлыг илэрхийлэх динамик бүтцэд хамаарна. Мөн эсрэг, тэсрэг ойлголтуудыг нэгтгэн илүү дээд эрэмбийн шинэ ойлголт бий болгодгийн (Mental blending)”нэг жишээ нь өвөрмөц хэлц болдог” гэж академич Б.Чулуундорж бичсэн байдаг юм. Түүнчлэн академич Д.Төмөртогоо, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, Э.Чинбат, О.Самбуудорж нар ч өвөрмөц хэлцийн талаар өөрийн үнэт үгийг хэлсэн. Тэдний үзэж байгаагаар өвөрмөц хэлцийг аливаа хэлний хамгийн амтлаг агаад шим шүлт шингэмэл, уран тансаг утга төгс, чамин гоо, чансаа өндөр бүрдэл хэсэг гэхэд болно. Ойлгуулахын үүднээс ондоо зүйлтэй зүйрлэвэл цайны дээж, шөлний тослог, сүүний цөцгий адил. Идиом буюу өвөрмөц хэлцийг дэлхийн хэл шинжлэлийн бүтээл, туурвилд “Idiomscan be a very rewarding aspect of language study”гэж өндөрт өргөж тавьдаг.
Монгол хэлц ч сонин содноор дүүрэн. Энд интернационал ч буюу дэлхийчлэгдсэн шим шүлтэт шинж бий. “Хар хэрээ бие, биеэ тоншихгүй, хануур хорхой бие биеэ сорохгүй” гэхийг Монголынх гэж болох ч углуургаар нь ухаж хөөж нягтлаваас Бенгаль угшилтай байж ч мэдэх. Монгол түмний ахуй сэтгэлгээ, түүх соёл, уламжлал, зан үйлийн хаана ч баймгүй, хэзээ ч давтагдашгүй сонин содон, гоц гойд төрх төлөв, өнгө аясууд нь өвөрмөц хэлц, хэллэг хийгээд зүйр цэцэн үгс, сургаал, ерөөл, магтаал сэлтэд шингээстэй. Хархад хачин энгийн ч харь хэлнээ орчуулах гэхээр агуулга утга нь авсаар буудаггүй адармаат онцлог, аугаа шинжийг манай өвөрмөц хэлц өөртөө тээж байдаг. Үүний үнэнийг холоос хайж ч хэрэггүй. Гарын дор ойрхноос ганц нэг жишээ татахад л ойлгогдохоор. Хэлтэй бол хөлтэй гэхийг англи зэрэг аль ч хэлнээ амт шинжийг алдагдуулахгүй орчуулах гээд үзээрэй. Мөн ч их зовноо доо. Дөнгөж л нэг дөтлүүлж төсөөлүүлэх юмуу ойртуулж ханалуулж хаяхаас цааш олигтой болохгүй.
“Өглөө хазаар, орой ташуур” гэдгийн тухайд ч ялгаагүй. Өглөө гэчихээд хазаар, орой гэчхээд ташуур гэхэд цуцуурхан-ыг хэлж байна хэмээн харийнхны толгойд харваж ортлоо хол. Агуулга нь ч авсаар буухгүй. Нусан бурантаг, ясан хэдрэг гэх ч ялгаагүй. Ав адилхан махчилж орчуулаад байваас амбан явахгүй. Ингэхээр яах ёстойв?. Орлох дүйцэл, цачуу чанар, тэнцэл буюу эквивалентын эрэлд мордоно. Энд ингэж хэлснийг тэнд яаж ярьж илэрхийлдэг байх нь вэ гэсэн хайлтэрэлд хатна. Ингээд бодохоор идиом (idiom)-ыг “Үгчлэн орчуулж болохгүй хэллэг” хэмээн манай эрдэмтдийн ярьж томьеолдог ч орой руу орж байна л даа.

– Өмнө нь та өвөрмөц хэлцийн толь нэлээд хэдийг хийсэн. Хүмүүс ч дараагийнх нь гарахыг хүлээдэг болчихсон байсан?

-Өнөөдрөөр бахархахдаа өчигдрийнхийг мартчихаж болохгүй. Олон улсын эрх зүйн том судлаачаар барахгүй толь зүйч П.Цагаан монгол латин, латин монгол толь хийсэн нь одоо бараг олдохоо больсон нүдний гэм гэхээр нэн ховор үнэт бүтээл болой. Хэдийгээр монгол үгийн гарлын (Этимологийн) зэрэг төрөл дээр үгүйлэгдэж доголдсоор ирсэн тал байдаг ч энэ нь эртээс улбаатай ололтыг үгүйсгэх үндэс шалтгаан болох ёсгүй. Монгол толь зүйн түүхийг эх гарвалаас нь сөхөж бүртгэж бүрсгэж үзэхэд хүрвэл тийм ч наанагүйгээр барахгүй ихэд эртнээс, машид цаанаас ухаж хөөж үзэх урт түүхт сэдэв учир тэр нь мань мэтийн юмны ярьж хүчрэх сэдэв яав ч биш ээ. Үүсэл хөгжлийг нь цаг хугацааных нь үүднээс үзсэн ч наагуурдаа XIX зуунаас эхтэй. Элэг барьж, энгийнд тооцох аргагүй энэ төрлөөр би ярихын өмнө дагнаж мэргэшсэн данагар, данагар хэл шинжээч болох Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном Ш.Чоймоо, Ц.Шагдарсүрэн, Э.Пүрэвжав, Б.Сумъяабаатар, О.Самбуудорж тэргүүтэний айлдал өчилөөстанилцуулваас асар зөвөөр зогсохгүй, нүдээ олно, байгаа ононо гэгч нь тэр ээ. Англи хэлний Сэлэнгээ багшийг энд нэмж нэрлүүштэй. Одоо чинь Аристотелийн үе бишээс гадна чээжний бангаар залж, санааны зоргоор гөвж ам мэдэн агсарч бурах бус аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэх цаг мөнөөр үл барам машид шинжлэх ухаан ч, ихэд эрдэмлэг эрин үе юм даа.

–Монгол хэлд хамаатай өөр ямар толь бичгүүд гадаад, дотоодод гарсан байдаг юм бол?

-Бишгүй бий, түүнээс сонирхуулах түвшинд сорчилж нэрлэхэд, Я.Шмидтийн “Монгол-Герман-Орос толь”(1835), О.Ковалевскийн “Монгол-Орос-франц толь” (1844-1849), К.Ф.Голстунскийн “Монгол-Орос толь” (1893), Г.Рамстедтын “Халимаг (Герман) толь” (1935), А.Мостаерын “Ордос-Франц толь” (1941-1944) … зэргийг монгол толгой бүхий европ хэлний орчуулгын толиудын түрүүч түүчээ хэмээн хэлж тооцож болох талтай. Нөгөөтэйгүүр, С.Шагжийн “Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар Чандманий Эрихэ” толь, (1928-1929), Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)зэргийг бутэц, зохиомж, багтсан үг, хамарсан хүрээ, хийсэн аргачилал гэх мэт аль ч талаас нь авч үзсэн монгол толь зүйн (Lexicography; лексикография) хөгжилд шинэ дэвшил авчирсан шедевр бүтээлд данслаж дархлууштай. Толь бичиг тэрлүүлэх нарийн чимхлүүр хүнд хөдөлмөрт наян хоёр насалтлаа хоёргүй сэтгэлээр махран зүтгэсэн яруу үйлст Ядамжавын Цэвэл гуайн алдарт бүтээлийг асраар арвижуулж 2013 онд дахин хэвлүүлсэн шаргуу бүтээлч Ц.Шагдарсүрэн гэдэг эрдэм оюут хүүд нь ихээхэн талархууштай.
Монгол хэлний тайлбар толь нь манай эх хэлийг бусад хэлтэй хоршсон толь бичиг зэхэж бэлтгэхэд толгой үгийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй утга хэрэглээний зөв чиг баримжаат суурь дэвсгэр нь болж өгнө.
Дээр өгүүлснээ ялимгүй дэлгэрүүлсхийвээс: “Гучин зургаат тайлбар толь” (The Mongolian Explanatory Dictionary in 36 volumes), Монголхэлнийхориннэгттайлбартоль (1708-1717),“Монгол үгний бүгд хураасан бичиг” гэдэг Монгол-Манж-Нангиад толь бичиг (1891), “Албан хэргийн тогтмол үгийн” толь (1908), “Мэргэд гарахын орон нэрт тогтсон даг-ийг” хэмээх нэр томьёоны (хоёр хэлний) тайлбар толь (1741-1742), “Арвай хээрийн арван дүймэн” хэмээх түүвэр нэрийн толь… гэхчлэнгээр хөвөрнө. Манж Чин Улсын үед “Монгол үгний бүгд хураасан бичиг” хэмээх монголоор толгойлсон толь анх гарсанаас гадна Жамбын “Асралт нэрт (ийн) Түүх”,“Хураангуй Алтан товч” тэргүүтний толь зэрэг байдаг нь хожмоо монгол үгийн гарлын толь мэтийг зэхэж бэлтгэх угтвар нөхцөл нь болсондог.
Профессор Сэцэнцогтын “Монгол үгийн язгуурын толь”(1988), Баатарын “Монгол хэлний үүсмэл үгийн тонгоруу толь”(1988)гэсэн жин дархуйц бүтээлүүд ч үгийн гарлын толины хөгжилд дэхь том алхам. Манай эрдэмт мэргэдийн мятрашгүй хүчин зүтгэлээр биелэлээ олсон Монгол Манж, Монгол Түрэг, Монгол Солонгос, Монгол Япон… гэхчилэн Алтайовог хэлний судлал эрчээ авсанаар үгийн гарлын толиуд төрөх цаг хугацаа улам улмаар наашлаж түргэсэв. Академич Л.Лигети, Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, доктор Б.Сумъяабаатар, профессор И.Дө Рахевильз, Х.П.Фийце (Vietze)… гэх мэт дотоод, гадаадын эрдэмтэд эртний хийгээд дундад үеийн монгол хэлний хосгүй дурсгал, ховор өв болон, “Монголын Нууц товчоон”, Лувсанданзаны “Алтан товч” тэргүүт сурвалжийн тодотгол толь бүтээж бүгдийн хүртээл болгов.
“Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” … мэтийг хотол түмний хайрт, ховорхон заяах багш Ш.Чоймаа тэргүүтэй гар нийлсэн багийнхан амжуулсныг гавьяат үйлс гэхгүй юм бол юуг гавьяат гэх билээ. Үүнчилэн Д.Төмөртогоо “А modern Mongolian-English-Japanese Dictionary”гэсэн академич хүний арал, зангараг заасан алт шиг нэн цэнт нүүр тахлам нүнжигт том толь бичгийг Токио хотноо 1979 онд билүү хэвлүүлсэн. Одоо орчинжуулж хэлэхэд төрөлжиж зүйлчилсэн шинэ, шинэ толиуд шил шилээ даран гарсаар л байгаад олзуурхууштай.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

ShareTweet

Related Posts

Албан ёсоор төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаж буй хуулийн зүйл заалтыг хүчингүй болгохыг шаардаж уриалга гаргалаа
Нийгэм

Албан ёсоор төрийн нууц хадгалах үүрэг хүлээгээгүй сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаж буй хуулийн зүйл заалтыг хүчингүй болгохыг шаардаж уриалга гаргалаа

2024-03-14 14:50
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
Нийгэм

Н.Өнөрцэцэг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй нь цагдан хоригдох үндэслэл болсон гэв

2023-12-05 17:04
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
Нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

2023-12-04 16:55
}

Шинэ мэдээ

Юн Сок Ёль мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр 5 жилийн хорих ял сонслоо

Юн Сок Ёль мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр 5 жилийн хорих ял сонслоо

by undesten
2026-01-16 16:33
1

АТГ-аас Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

АТГ-аас Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

by undesten
2026-01-16 16:22
0

Өгий нуурт “Ugii Winterland-2026” мөсний баяр болно

Өгий нуурт “Ugii Winterland-2026” мөсний баяр болно

by undesten
2026-01-16 15:47
0

Хятадын газрын тос компани нийлүүлэлтээ нэмнэ гэжээ

Хятадын газрын тос компани нийлүүлэлтээ нэмнэ гэжээ

by undesten
2026-01-16 15:35
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

by undesten
2026-01-16 13:10
0

Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

Гэрээсээ явган гараад сураггүй болсон малчин эмэгтэйг гурван өдрийн дараа эсэн мэнд олжээ

by undesten
2026-01-16 11:22
0

Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ

Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ

by undesten
2026-01-16 11:13
0

Битүүний өдөр амарч, II сарын 28-ний өдөрт шилжүүлж ажиллах саналыг ТА ДЭМЖИХ ҮҮ?

Битүүний өдөр амарч, II сарын 28-ний өдөрт шилжүүлж ажиллах саналыг ТА ДЭМЖИХ ҮҮ?

by undesten
2026-01-15 22:57
0

АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

by undesten
2026-01-15 15:58
0

Өнгөрсөн онд ГЕГ-ын 63 байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан

Өнгөрсөн онд ГЕГ-ын 63 байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан

by undesten
2026-01-15 15:51
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай