Сүхбаатарын талбайд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгт 20 гаруй байгууллага иргэдэд шууд үйлчилгээ үзүүлэн, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Мөн энэ үеэр урлаг соёлын арга хэмжээ болон бусад сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өдөрлөг өглөө 10:00 цагт эхэлсэн бөгөөд орой 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Та бүхэнд энэ өдөр болж буй өдөрлөгийн фото сурвалжлагыг хүргэе.