Hawaii News телесуваг Килауэа галт уулын оргилолтын сэтгэлд үлдэх зургийг нисгэгчгүй аппаратаар авсан видео бичлэгийг нийтэлжээ. Бичлэг Гавайн бүлэг арлын хамгийн том дээр халуун хайлмаган гол урсан оршин суугчидын байрт дөхөж очсоныг харуулж байна. РЕН ТВ-ийн тодотгосноор 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа галт уулын оргилолт эхэлжээ. Одоо, арал дээр онцгой байдал зарлагдсан бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэлт явагдаж байна. Килауэа гавайн галт уулсын дотроос хамгийн идэвхтэйд тооцогддог ажээ. Түүний өндөр далайн түвшнээс дээш 1247м, түүний хормой Номхон далайн ёроолд хүрдэг, иймээс галт уулын харьцангуй өндөр 6800м юм.
Ц.Пүрэвдорж