Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Балгасан голын Булаг хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т/, тавдугаар сарын 7-ны өдрийн 04:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон /Ө-43063’00”, У-104059’00”/ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:45 цагт цахим шуудангаар хүлээн авсан байна.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад тухай газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдэгджээ.