ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Антон Вайногоор ахлуулсан Авлигатай тэмцэх зөвлөл хуралдаж, Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөний талаар хэлэлцсэн тухай мэдээ Кремлийн цахим хуудаст тавигдсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан дарга Андрей Чоботов оролцогчдод 2018-2020 оны Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөний талаар танилцуулжээ.
Уулзалтаар Хөдөлмөрийн яаманд авлигатай тэмцэх арга хэмжээ хэрэгжих зайлшгүй шаардлагатай байгаа байгууллага, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эсвэл улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын жагсаалт гаргах үүргийг өгчээ. Түүнчлэн, уулзалтад оролцсон Улсын Ерөнхий прокурор Юрий Чайка, Монопольчлолтой тэмцэх газрын дарга Андрей Цариковский нар төрийн болон орон нутгийн худалдан авах ажиллагаатай холбоотой авлигатай тэмцэх үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар мэдээлжээ.
Зөвлөлийн дарга, гишүүд төрийн болон орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахаар авч буй бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой авлигын хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч байхыг үүрэгдсэн байна.