• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Бийск хотноо фронтын бэлэг хүргэж явсан Б.Лувсан гуайн дурсамж

by
2018-05-09 10:17
in Үндэстэн
2
Бийск хотноо фронтын бэлэг хүргэж явсан Б.Лувсан гуайн дурсамж

Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондогийн Лувсан 15 настайгаасаа Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, соёлын довтолгооны багш болж, Байтаг богдын тулалдаанд оролцон, 1955-1998 оны хооронд Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл, Булган сумын Минжит Булган хоршооллын даргаар ажиллажээ. Тэрбээр сум нэгдлитйн даргаар 47 жил ажиллаж АИХ-ын депутатаар таван удаа, МАХН-ын Төв хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон төр түшилцэж явсан хүн.
Тэрбээр Аугаа их Эх орны дайны хүнд үед зөвлөлтийн улаан армид хүргэх монголын баруун хязгаарын Ховд аймгийн Манхан сумын ард түмний бэлгийг Зөвлөлтийн Алтайн хязгаарын Бийск хотод хүргэх тэмээн жингийн цувааг ахлан явж байсан тухайгаа ийн дурссан байдаг.
Өгүүлэх нь:
Гитлерийн герман ЗХУ-ын халдан дотолсон мэдээг баруун монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт хүлээн авч байлаа. Дэлхийн II дайны хүнд жилүүдийн эхэн буюу 1945 оны зун Ховд аймагт Германы Фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм. Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын нэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг л дээ. Манай Манхан сумын захчин ардууд зөвлөлтийн улаан армид туслахаар 2700 шахам агт морь, 500000 орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа. Манай сумын I багийн малчин Э.Жамсран, А.Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь, II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь, III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь, IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь, V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь, VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 19-34 агт морь, VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай 4 агт морь (унагатай гүүгээ авч хоцороод), IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа.
Ардууд хонь, үхрийн мах бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээдээ бэлэглэж байв. Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлэг хүргэх 240 тн бэлгийг 1200 тэмээнд ачин 107 хүний хамтаар ирэх очих 2700 гаруй км зам 230 хоног туулан Бийск хотод хүргэх ажлыг 18 настайдаа 1943 онд ахлан хариуцаж явсан юм.
Багуудад зар тараан бүх тэмээгээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. Ингээд 1942 оны 9 сарын 17-нд алсын замд гарлаа. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцасаа нэг бүрчлэн базаав. Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа.
Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм. Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ Пионерийн удирдагч, Артелийн шалган байцаах комиссын дарга, Фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, Мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм.
Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм. Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээддээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдөлнө. Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч надад хадгалагдаж байна. Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамрага шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр хальтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаар ч санагдавч, бид урагшилсаар л байв. Бие биенээ зоригжуулан заримдаа “Гитлерийн Фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж, “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг дуулалдан орос хүүхнүүдтэй наргиж тоглож явлаа. Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул хальтиргаатай газар тэмээд гулсаж хальтираад хэцүү боллоо. Бид тэмээндээ “гутал” оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явлаа. Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явж явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана.
Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ хальтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээдэд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа. Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй гээд аль байдгаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц, ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна. Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуу платьтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс ингэж бидэнд тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм. Тэр үед зөвлөлтийн эрчүүд нь бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусалж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцасаа тайлан хаяад хөр цасан дунд ханцуй шамлан бидэнд тусалж урам зоригийг минь сэргээдэг байлаа.
Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана. Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хуурт урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа. Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудсын ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж. 12 сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет аманы даваа өөд 8-р багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ. Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч тусалж байв.
Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ. Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээддээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав. Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа. Жинчид хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Би ч яахав жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа. Бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа. Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс болоод дахин уулзаж чадаагүй юм даа. Биднийг буцахад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд улаан будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачиж буцаасан юм даа..
Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан харан хэвтсэн байдагсан. 1943 оны 5 сарын 5-нд бид Манхан сумандаа буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоног туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм.
2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотуудад хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм. 1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет Аманы давааг бид 2 цагт туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм.
Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид дайнд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмадаа хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд дайны хүнд өдрүүдийг ямар их тэвчээр сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа.
5-р сарын 6-ны өдөр Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын хурал дээр надаар үг хэлүүллээ. Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа. Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашгиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой. Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм. Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна. Дараа нь 5-р сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй. Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ.

Related Posts

Журавли буюу Тогоруун цуваа дууны түүх
Нийгэм

Журавли буюу Тогоруун цуваа дууны түүх

2022-03-29 15:15
Дэлхийн II дайны талаарх 5 ташаа ойлголт
Дэлхий дахинд

2021-05-11 12:42
Дэлхийн 2-р дайнаас үлдсэн тэсрэх бөмбөг 2 залуугийн амийг авч оджээ
Дэлхий дахинд

Дэлхийн 2-р дайнаас үлдсэн тэсрэх бөмбөг 2 залуугийн амийг авч оджээ

2020-09-21 12:11
}

Шинэ мэдээ

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

by undesten
2026-11-23 10:10
0

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

by undesten
2026-11-23 09:58
0

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай