Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирал эхэллээ. Энэ удаагийн дугаарт Эмоци продакшы жүжигчин МУСТА О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, загвар өмсөгч О.Билгүүн,“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, жүжигчин Ч.Очгэрэл нарын залуус оролцож байгаа. Ингээд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын шилдэг оролцогч жүжигчин О.Тэмүүжинг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьсан юм.
-“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Таныг Харангын Лхагвасүрэнтэй адилхан болсон гэж олон нийт үнэлж байна. Анх энэхүү шоунд оролцох санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
– Шоунд оролцох саналыг сонсоод гоё санагдсан боловч нөгөө талаас маш том айдас, хариуцлага хамгийн түрүүнд бодогдсон. Ямартаа ч эхний шатанд өөртөө таарсан дүрийг өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ бүтээлээ. Аман хүзүүнд орсон ч гэсэн сэтгэл санаа өөдрөг байгаа. Дараа дараагийнхаа шатанд өөрийгөө илүү дайчилж оролцоно.
-Шоуны шүүгч Г.Ганхүү “жүжигчдийг энэ шоунд оруулахгүй байя” гээд ам алдаад авсан. Үзэгчид ч таниас их зүйл хүлээж байгаа харагдсан. Учир нь өмнөх шоунд жүжигчин Т.Бархүү өөрийн авьяас чадварыг гайхуулсан шүү дээ. Таныг түүнтэй харьцуулаад байх шиг санагдсан?
-Т.Бархүүгээс илүү зүйлийг надаас шаардаж байгаа учир би шоундоо маш хариуцлагатай оролцох хэрэгтэй болж байна даа. /Инээв/
Хүн болгон ““Яг түүн шиг-2” шоунд жүжигчин Т. Бархүү сайн оролцсон. Энэ жилийн шоунд Тэмка сайн оролцох юм байгаа биз дээ” гээд л байгаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үзүүлбэрээ үзүүлж чадахгүй бол яана гэсэн айдас маш их байна. Шоунд оролцож байгаад баяр хүргэе. Амжилт хүсье гэсэн намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу