Интернэт орчинд ирээдүйн Монгол Шарапова
гэгдэх болсон энэ Монгол охиныг Т.Дариа гэдэг бөгөөд саяхан болж өндөрлөсөн
Талбайн теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр энэ
тэмцээнд түрүүлсэн анхны Монгол хүн болж байгаа бөгөөд Монгол Улсын спортын
түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Энэ сарын 17-29-ний өдрүүдэд Тайландын
Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Талбайн теннисний Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээнд энэ сарын 23-ны өдөр Т.Дариа Малайзын Элисиа Ваныг 6:2-ийн
харьцаатайгаар буулган авснаар Олон улсын теннисний холбооны 14 буюу түүнээс
доош насны ганцаарчилсан төрөлд Ази тивийн аварга болжээ. Ганцхан түүний энэ
төрөлд гэхэд 18 орны 76 тамирчин өрсөлдсөн байна. Сонирхуулахад, Т.Дариа гэр
бүлийн хамт Канадад амьдардаг гэнэ.