БНХАУ-ын дарга, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч, хөдөлмөрийн намын дарга, төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун нар энэ сарын 7, 8-нд Далянь хотноо уулзаж, санал солилцон, хэлэлцээ хийжээ. Ким Чен Ун 40 хоногийн өмнө БНХАУ-д айлчилсан билээ.
Ши Жиньпин уулзалтын үеэр “Солонгосын хойгийн байдал асуудалтай байгаа нөхцөлд та дахин ирж буй нь БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга, мөн тус намын төв хороо БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр нам, хоёр орны стратегийн харилцаа холбоог дээд хэмжээнд чухалчлан үзэж байгааг харууллаа. Үүнийг би хувиасаа өндрөөр үнэлж байна. Та бид хоёрын анхны уулзалтаас хойш, БНХАУ, БНАСАУ-ын харилцаа болон Солонгосын хойгийн байдалд нааштай ахиц гарч байгаад маш баяртай байна. Хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх, Солонгосын хойгт мөнхийн амгалан тайван байдлыг тогтоох, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хичээн ажиллахад бэлэн байна” гэжээ.
Ким Чен Ун мөн энэ үеэр Ши Жиньпиний холыг харж, чин сэтгэлийг өндрөөр үнэлж, урт хугацааны туршид Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар чухал хувь нэмэр үзүүлсэн явдалд баярлан талархаж буйгаа илэрхийлэв.