Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна. Өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймагт хүлээлт үүсгээд байсан, тулгамдсан хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
1. 18 жил хүлээгдсэн Улаанбаатар хүртэлх хатуу хучилттай авто зам шийдэгдлээ.
2. Олон жил хүлээгдсэн дулааны цахилгаан станц баригдана.
3. Тайшир Алтайн усан хангамжийн асуудал шийдэгдлээ. Алтайчууд хатуулаггүй цэвэр ус хэрэглэнэ. Энэ асуудал Жасрай гуайг Ерөнхий сайд байх үеэс яригдсан байдаг.
4. 1788 айлын орон сууцны шугам сүлжээний асуудлыг шийдэв.
5. 3 сумыг шилэн кабелтай холбоно.
6. 390 хүүхдийн цэцэрлэг баригдана.
7. Барилгын цэргийн анги баригдана.
8. 6 сумын худгийн асуудлыг шийднэ.
9. 123 сая төгрөгийн тариалангийн тоног төхөөрөмжийг олгов.
10. Туулах чадвар сайтай 3 эмнэлгийн автомашин олгов.