Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Баянхонгор аймагт ажиллах үедээ ээж нь автын ослоор өөд болсон 9 хүүхдэд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан өгчээ. Охидуудын зүгээс Ерөнхий сайдаас байрны түлхүүрээ гардаж авахдаа “Ийм сайхан үйлсийг зохион байгуулж биднийг байртай болгосон та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлээд уйлжээ.
Энэ тухай “ Хүрэлсүхийг дэмжигчид” фэйсбүүк хуудсанд “Эвийдээ… Хайхрамжгүй нэгнээс болж ижий нь авто ослоор өөд болон эгч дүү 9 бяцхан охид хорвоо дээр өнчирч хоцорчээ… Өнөөдөр тэд 2 өрөө байртай боллоо… Тэнгэрт байгаа ижий аав хоёрынх нь сэтгэл дэвтэж байгаа даа… Хүмүүсээ, таны ганцхан хариуцлагагүй үйлдэл олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж болохыг хэзээ ч бүү мартаарай… Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичжээ.