Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Мотоциклын бүртгэл” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс хойш нийт 655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнийг сургалтанд хамруулсан аж. Одоогийн байдлаар 367 иргэнийг “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй болгожээ.
Анхааруулахад, иргэд, жолооч нар өөрийн эзэмшлийн мотоциклоо улсын бүртгэлд хамруулж, эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодохгүй байхыг сануулж байна.