Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/390 дүгээр захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо.
Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явна.