Гоо vзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод тvvнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал vнэхээр vгээр хэлж vзгээр бичишгvй vзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хvмvvсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал тvvний нєхєр нь vзэшгvй муухай хvн гэнэ. Сониуч зан минь хєдєлж тvvнтэй уулзаад:
-Та ийм хєєрхєн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хvнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:
-Та миний сарнай цэцгийн хvлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ. Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, vлгэрийн мэт цэцэрлэг байлаа.
Эмэгтэй:
-Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв ємнєхєєсєє илvv сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно. Цэцэрлэгт ороод урагшлах алхам бvрт минь ємнєхєєс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бvр олон єнгєєр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл тєгсгєлд нь хvрэх vед харанхуй булан харагдахад илvv сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зvг рvv алхлаа. Гэтэл тэнд хатаж хорчийн, єнгє зvсээ алдсан, vхэж байгаа сарнай байх нь тэр… Харамсавч баршгvй зvйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хvлэмжиндээ оруулахдаа “Та ємнєх цэцэг илvv сайхан байсан гээд эргээд явж болохгvй” гэж хатуу сануулсан юм. Тэгээд нєгєє цэцгээ барьсаар эмэгтэй рvv очлоо. Тэр надаас:
-Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн тєгсгєлд хvрэхэд илvv сайхан цэцэг байгаа гээд тvvсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.
Тэр надад:
-Надад ч бас ийм зvйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илvv сайхныг хvлээн огт зєвшєєрдєггvй байлаа. Гэтэл хамгийн сvvлд энэ хvнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.