Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмээж, аажмаар хараа мууддаг. – Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн үзүүлж онош тогтоолговол 90%- д нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85% хүрдэг.
– Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй . Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагтай .
– Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй. Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх .
– Архи, дарс , шар айраг, айраг болон кофе , халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох , шавар тавиулахыг хориглоно. Өрөө гэрэлтүүлэг сайтай байх. Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх.