Сэлбэ гол дээгүүрх 7 метрийн өргөн, 45 урт метр “Түр төмөр гүүр”-ийн барилгын ажил үргэлжилж байна.Замын цагдаагийн газрын гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжны хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Сэлбийн гол дээгүүрх түр зам ашиглалтад орсноор үед Энхтайваны өргөн чөлөө, Авто замчдын гудамжны хөдөлгөөний ачааллыг багасгах юм. Түр гүүрийн ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30 гэхэд нээхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар