Вэньчуаний их газар хөдлөлтийн 10 жилийн ойн семинар болон олон улсын газар хөдлөлтийн тухай судалгааны IV хурал энэ сарын 12-нд Сычуань мужийн Чэндү хотод болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү хуралд захидал илгээсэн байна.
Тэрээр захидалдаа “Энэ жил Веньчуаньд газар хөдөлсний 10 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист Намын удирдлага дор Веньчуаний гамшгийн бүсийн сэргээн босголтын ажил бүх нийтийн анхаарлыг татсан амжилт гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгт гамшгийн дараах сэргээн босголтын талаар чухал туршлага болсон байна. Эх байгалийн жам ёсны тухай хүн төрөлхтний танин мэдэхүй, мэдлэг байнга гүнзгийрч буй. Гамшгаас сэргийлэх, түүний хор нөлөөг багасгах, авран туслах ажиллагаа бол хүн төрөлхтний оршин тогтнож, хөгжихтэй холбоотой мөнхийн сэдэв юм. Иймээс гамшгийн тухай шинжлэх ухаанч үзэл ойлголттой болж, түүнийг үр ашигтай хэрэгжүүлж, хүн төрөлхтөн болон байгаль эхийн шүтэлцээг ханган хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэж ажиллахыг шаарддаг.
Хятад улсын хувьд ард түмнээрээ төв болгосон хөгжлийн үзэл баримтлалын дагуу гамшгаас сэргийлэх явдлыг гол болгож, гамшгийг зайлуулах, гамшигтай тэмцэх болон авран туслахыг нэгтгэн, энэ талын чадавхаа дээшлүүлж, ард түмнийхээ амь нас, эд хогшлын аюулгүй байдлыг хангахын төлөө хичээх болно. Семинарт оролцож буй төлөөлөгчид санал бодлоо идэвхтэй солилцож, уг салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд түлхэц өгч, байгалийн гамшгийн хор нөлөөг багасган, хүн төрөлхтний амьдралын баталгааг бий болгоход идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна” гэв.