Өнгөрөгч Даваа гаригт Индонезийн Сурабаяа хотын Цагдаагийн хэлтэст амиа золиослогчид гэр бүлээрээ халдлага үйлдсэн хэрэг гарлаа. Гэр бүлийн таван гишүүн хоёр мотоцикльтой ийнхүү халдлага үйлдсэн аж. Харин өмнө өдөр нь буюу Ням гаригт өөр нэгэн гэр бүл гурван сүмд мөн халдлага үйлдсэн байна. Цагдаагийнхан энэ бүх хэргийг Исламын улс бүлэглэлийн сүлжээтэй холбоотой хэмээн үзжээ.
Сүүлд болсон халдлагаас найман настай охин амьд үлдсэн байна. Индонез бол Муслимын шашны хувьд дэлхийд хамгийн дээгүүр ордог улс юм. 260 сая хүн амтай тус арлын оронд сүүлийн жилүүдэд Исламчуудын халдлага бослого их дэгдэж байгаа. Хамгийн сүүлд гарсан гэр бүлээрээ амиа золиосолсон хэрэг нь тус сүлжээ хүчээ авч байгаагийн нэг жишээ болж, нэлээд санаа зовниосон асуудал болоод байгааг эх сурвалжууд онцоллоо.
Дээрх цагдаагийн хэлтэст хоёр мотоцикль дайран орсны дараа дэлбэрэлт болсон нь камерт тодхон үлджээ. Хэргийн улмаас энгийн зургаан иргэн, цагдаагийн дөрвөн ажилтан шархадсан байна. Харин халдлага үйлдсэн гэр бүлээс найман настай охин нь амьд үлдсэн аж.
Б.Болормаа