Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус Латин Америкийн орнуудыг цочроож байна. Учир нь сүүлийн нэг сарын хугацаанд энэ вирус маш хурдацтай тархаад байгаа юм. Энэ вирусээр халдварласан жирэмсэн эхчүүдийн ураг гажигтай буюу хүүхдийн тархины хөгжил бүрэн явагдахгүй байгаа гэнэ. Тиймээс Латин Америкийн зарим орны эмч нар эмэгтэйчүүдийг жирэмслэхийг түр хориод байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээ авсан 3500 орчим жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан нь тогтоогоод байгаа бөгөөд жуулчидыг энэ бүс нутгуудаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Б.Нарангэрэл