Хойд Солонгосын удирдлагууд Пунгерн дэх цөмийн туршилтын талбайг идэвхгүй болгох ажиллагааг сурвалжлах Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг гурав дахь удаагаа батлахаас татгалзлаа гэж «Ренхап» дамжууллаа.
“Бид өнөөдөр 09:00-д Пхаммунжомын холбооны сувгаар нэрсийн жагсаалтаа дамжуулахаар оролдсон боловч БНАСАУ түүнийг авахаас татгалзсан хариу өглөө”-гэж Өмнөд Солонгосын үндэстнийг нэгтгэх сайдуудын төлөөлөл мэдэгдлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд саад болж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
Ц.Пүрэвдорж