Нэг хэсэг олныг шуугиулж хайр хүндэтгэлийг нь хүлээгээд байсан хүмүүс бол МУГЖ Батсүх болон Бат-Энэрэл нар. Сүүлийн үед Бат-Энэрэлийн гэр бүлийнхэн болон Батсүх гавьяат нарын хооронд үл ойлголцол үүсэн түнжин хагарсан тухай мэдээлэл тараад байсан. Тэгвэл түнжин хагарсан асуудал үнэн бололтой. Гавьяат Батсүх Бат-Энгүүн хэмээх хүүг хөтлөн гүйх болсон бөгөөд тэрээр мөн л харааны бэрхшээлтэй гэнэ.
Батсүх гавьяат нэг нэвтүүлэгт орохдоо өөрийнхөө бяцхан шавь Бат-Энэрэл болон Бат-Энгүүний талаар ярьжээ. Тэрээр “ Сошиал орчинд өөрийн дуулж буй бичлэгийг тавьснаар багагүй олны танил болсон Бат-Энгүүн хүү мөн л Бат-Энэрэл хүүгийн адилаар 2-р сарын 2-ны өдөр намайг зорьж ирсэн. Бат-Энэрэлийг нэг жилийн хугацаанд биеэ даахаар хэмжээнд нь хүргэсэн. Одоо ээж эмээ тоглолтыг зохион байгуулж байгаа. Одоо Бат-Энэрэлийн нүдний хараан сайжирсан байгаа. Батсүх гавьяат хүүхдүүдээр бизнес хийж байна хэмээх яриаг үгүйсгэж байна. Энэ хүүхдүүд дуулах гэж л ирсэн, дуулж байж л жаргадаг хүүхдүүд юм байна. Би төрийн хайр хишгийг эрт хүртсэн хүн. Иймээс би хүүхдээр бизнес хийх хэмжээний хүн биш. Хүн намайг гээд ирж байхад яаж туслахгүй байх билээ” хэмээн ярьжээ.