АНУ-ын засаг захиргаа ирэх сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ын нарын уулзалатад зориулж дургсгалын зоос гаргажээ. Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлсэн байна. Энэхүү зоосыг дурсгалын зоос маягаар гаргасан бөгөөд зоосны нүүрэн талд Трамп, Ким Чен Ын нарыг өөд өөдөөсөө харан зогсож байгаагаар дүрсэлжээ. VОХ сонины мэдээлснээр ингэж дүрсэлсэн нь тэр хоёрыг хоёуланг нь ижил тэгш эрхтэй хүчирхэг удирдагч мэтээр харуулхыг зорьсон бөгөөд Умард Солонгос улс АНУ-тай харилцахад ийм статустай байхыг хүсч байгааг үүгээр харуулхыг хичээсэн утгатай юм байна. Хэдийгээр хоёр улсын удирдагчид ирэх сард уулзаж магадгүй байгаа ч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Трамп, Ким Чен Ын-тэй уулзахгүй байж магадгүй гэж мэдэгдсэн юм. Зоосны нөгөө талд Цагаан ордон, АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц “AirForce One”-ыг дүрсэлжээ. Одоогийн байдлаар ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болохоор зарлагдсан дээд хэмжээний уулзалтын хувь заяа бүрхэг болоод байгаа ба өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын тал АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж, дээд хэмжээний уулзалтад оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Гэхдээ Америкийн тал ирэх сард Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тэй Сингапурт уулзана гэдэгтээ найдаж байгаа илэрхийлсээр байна.