Архангай аймгийн Өгийнуур суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Сүүлийн мэдээгээр Архангай аймгийн Ихтамир суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм 5 дугаар сарын 18-нд цуцлагдсан. 4 дүгээр сарын 25-наас хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй. 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл улсын хэмжээнд дунджаар 70,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна.