Төрийн албан хаагчдын үндсэн цалинг энэ оны II улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьсан албан хаагчид Сүхбаатарын талбайд есөн өдөр суулт хийсэн билээ. Харин өнөөдөр энэ суулт түр завсарлахаар болсон байна. Учир нь Засгийн газраас суугчдын тавьж буй шаардлагыг судлах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалсан тус ажлын хэсэг шаардлагыг судалж, шийдвэр гаргах хүртэл суулт завсарлах юм байна.