Их Британийн ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын өдрөөр сүйт бүсгүйн өмсгөлтэй, шоколадаар бүрсэн амттаны зураг бүхий нийтлэл оруулсныхаа төлөө Германы компани уучлалт гуйсан байна.
“Super Dickman”-ний оруулсан Шококусс амттаны тухай тэрхүү нийтлэлд “Чи юу харж байна? Чи ч бас өнөөдөр Меган болохыг хүсэхгүй байна уу?” хэмээн бичсэн байжээ. Олон нийтийн сүлжээ ашиглагчдын зарим нь уг зургийг “арьс өнгөөр ялгаварласан” хэмээн үзэж, хэдийнээ устгасан байна.
харин компанийн хэвлэлийн төлөөлөгч уг нийтлэлийг “тэнэг, болчимгүй үйлдэл байлаа” хэмээн буруушаажээ. Компанийн фейсбүүк хуудсанд хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлсний дараа тэд “Маш том уучлал хүсье. Super Dickman-ний ертөнц бол маш олон янзын өнгөнөөс бүрддэг. Арьс өнгөөр ялгаварлах үзлээс тэс өөр зүйл шүү.” хэмээн бичсэн байна. Ингээд өмнөх нийтлэлээ устгасан хэдий ч тэрхүү зураг олон нийтийн сүлжээгээр цааш тархсаар байгаа юм.