Бөхийн спортоос олон хос төрсний нэг нь Х.Цогтгэрэл, Д.Сумъяа нар юм. Тэд энэ сарын 24-ны билэгт сайн өдөр хуримаа хийжээ. Ингээд тамирчин бүсгүй маань албан ёсоор айлын эзэгтэй боллоо. Жүдо, самбо бөхөөр 16 наснаасаа хичээллэж эхэлсэн Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумъяагийн найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэл.
Тэрбээр энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж арслан болжээ. Арслан авсны дараа Д.Сумьяад гэрлэх санал тавьсан юм байна. Түүнчлэн Туркийн Самсун, БНХАУ-ын Чиндаогийн гран при тэмцээнээс -100 кг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан аж.