Тэртээ 1774 онд хийж савлаж байсан эртний дарс Францын зүүн нутагт дуудлага худалдаан дээр 103,700 фунт стерлингээр зарагдаж, дээд амжилт тогтоогоод байна. “Vin Jaune” буюу шар дарсыг тус улсын зүүн хэсэгт орших Журагаас авчирсан бөгөөд 16 дугаар Луй хааны үед хурааж авсан усан үзмээр хийсэн аж.
Түүнчлэн тус дуудлага худалдааны үеэр тухайн үеийн усан үзмээр хийж байсан хоёр шил дарсыг 76,250 болон 73,200 фунт стерлингээр тус бүр худалдсан байна. Уг гурван шил бүхий шар дарсыг алдартай дарс үйлдвэрлэгч Анатоли Версел хийж байжээ.
Эдгээр дарс нь Жура муж дахь дарсны өлгий нутагт хадгалагдсаар өдийг хүрсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн олон жил болсон дарснуудад тооцогдож байгаа юм.
Б.Болормаа