АНУ-ын сансрын нисгэгч, саран дээр хөл тавьсан дөрөв дэх хүн болох Алэн Бин 86 насандаа таалал төгслөө. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр уран бүтээлээ туурвиж, сансар огторгуйн талаар зураг зурах болжээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Индиана мужид өвчтэй байж байгаад Хьюстон дахь эмнэлэгт амар тайван нойрссон гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна.
Сансрын нисгэгч Майк Массимино түүний талаар дурсахдаа “миний уулзаж байсан хамгийн гайхамшигтай хүн” хэмээгээд “Бин бол сансрын нисгэгчийн хувьд ч, зураачийн хувьд ч амжилтанд хүрч чадсан нэгэн билээ” гэсэн байна.
Алэн Бин нь АНУ-ын Тэнгисийн цэргийн туршилтын нисгэгч байж байгаад 1963 онд НАСА-д дадлагажигчаар сонгогдон ажиллах болжээ. Дараа нь 1969 он Аполло-12 саран дээр газардах хөлгийн нисгэгчээр сансарт хоёр удаа ниссэн байна. Бүх цаг үеийн туршид 24 хүн сар руу ниссэн ч, тэдний 12 нь саран дээр хөл тавьж байжээ.
Б.Болормаа